Жүжигчин Р.Нандинцэцэгийн дэндүү “Халyyхан бие”

Гэнэн цайлган, өхөөрдөм дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин Р.Нандинцэцэг өдгөө 25 настай.

“Хөхөөний үүр”, “Орилоон”, “Асрагч аав”, “Админ Z”, “Гэнэтийн зочид” зэрэг киноны дүрээр олонд танигдаж буй залуу жүжигчин бол Р.Нандинцэцэг юм.

Тэрбээр хүүхэд насныхаа мөрөөдөлд хөтлөгдөн жүжигчин мэргэжлийг сонгосон

Монголын кино урлагийн залуу үеийнхний дунд авъяас чадвар, сэтгэл татам төрхөөрөө ялгарч буйжүжигчин Р.Нандинцэцэгийг үзэгчид “Хөхөөний үүр” кинонд гол дүрд тоглосноор нь мэдэх болсон.

Хөнгөн, хөгжилтэй сэдэвтэй кинонд ч, сэтгэл өвтгөм хүнд сэдэвтэй кинонд ч үзэгчдийн хайрыг татаж, дуртай дүр нь болсон гэхээр түүний ирээдүй хэр гэрэлтэй байгааг харуулж байдаг.

Киноны санал ирж байна гэсэн. Дүрийн саналдаа хэр шалгууртай хандаж байна вэ?

Би их шалгууртай ханддаг. Юм болгонд тоглоод байвал байдаг л нэг жүжигчин болчихно шүү дээ. Уран бүтээлийн санал ирж байгаа. Тэгээд кино зохиолыг нь уншихаар миний өмнө нь тоглож байсан кинонуудтай адилхан байж таараад байгаа.

Арван жилийн охины дүр ч юм уу, эсвэл аймшгийн кино ч юм уу зүгээр л байдаг кинонууд.Миний хүсэж байгаа дүр ирэхгүй байгаа болохоор киноноос түр завсарлага авсан байгаа.

Тэрээр өдөр ирэх тусам халyyхан байдлаа бататгах болжээ. Түүний бие үнэхээр бурхны бүтээл бололтой.

амжилт хүсье