Хэзээ ч гэрлэж болохгүй хүний 5 шинж бол…

Сүүлийн үед залуу гэр бүлүүд салах нь элбэг тохиолдох болжээ. Залуу хосууд амьдралдаа нэг удаа алдлаа гэдэг юм байж дундаас нь гарсан хүүхдэд хэр тусах бол. Иймээс гэр бүл зохиохдоо зөв сонголт хийх нь хамгийн чухал юм.

 1. Чамайг үргэлж доош нь хийж муулдаг.

Эр ч бай эм ч бай тоглоомоор ч бай үгүй ч бай чамайг үргэлж доош нь хийдэг хүн бол чамайг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн нэг илрэл юм. Энэ бүгдээс л нөгөөх хэрүүл дэгдэж эхэлнэ. Тийм учир хэн хэнийгээ хүлээн зөвшөөрдөг тийм л хүнийг сонго.

 2. Шүүмжлэгч

Шүүмжлэгчид хэзээд өө олддог. Тэр үргэлж л ямар нэгэн юман дээр асуудал гаргаж шүүмжээ урсгаж байдаг. Бүх зүйлийг өөртөөн тааруулах гэж бусдыг бухимдуулсан ч тэдний хувьд энэ нь юу ч биш. Ийм хүмүүс таны амьдралыг сүйрүүлэх болно. Шүүмжлэгчид гэрлэсэн эр нөхрийнхөө эсвэл эхнэрийнхээ хамаг сүр сүлдийг сорчихдог учир хэн ч биш болох гээгүй бол ийм хүнийг сонгох хэрэггүй.

 3. Өөртөө итгэлгүй нэгэн

Өөртөө итгэлгүй хүн хэзээ ч амжилт аз жаргал дагуулдаггүй. Үргэлж л бухимдалтай байх болно. Би ингэчихвэл яах бол би энийг хийж чадахгүй юм байна гэдэг бодол хүнийг улам л доош нь татах болно.

4. Секс “донтон”

Өдөж хоргоогоод, “ороо” нь орсон амьтан шиг байна уу? Ярилцаж, хамтдаа цагийг өнгөрүүлдэггүй байж зай олдвол орныхоо хүүхэн,залуу секс хамтрагчаа болгох гээд байвал хол байгаарай. Хүний хань халамж, хайр, итгэл, сэтгэлээр бэлэг барьдаг болохоос орны хүүхэн, залуу мэт ойлголт төрүүлдэггүй. 

5. Хартай

Хартай байж болно гэхдээ хэтэрхий их хартай бол хэцүү. Шинэ үеийн Лхагвасүрэн шиг л Моби гэж хэн бэ гээд л хэрүүл эхлэх болно. Загнадаг хэрэлддэг байсан бол сүүлдээ нэг нэгэндээ гар хүрдэг болно. Ийм гэр бүл удаан оршин тогтнож чадахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *