Идсэн хоолоо архи болгодог Ходоодтой Эр- ХӨӨХ

АНУ-ын Нью-Жерси мужийн Матаван хотын оршин суугч Дэнни Жаннотто биед нь хэзээ согтууруулах ундаа бий болохыг мэддэггүй учраас байнга алкотестер авч явдаг гэнэ.

Түүний ходоод нь хоол хүнсийг согтууруулах ундаа болгон хувиргадаг гэдэсний ферментацийн хам шинж эмгэгтэй аж.

Түүнтэй уулзаж ярилцсан өдрийн өглөөний ундандаа тэрбээр бага зэрэг туна загас идэж, ус уусан агаад цагийн дараа алкотестерээр шалгахад согтууруулах ундааны хэмжээ 0,04 промиллийг зааж байв. Энэ нь хоёр аяга шар айраг уусантай тэнцэх хэмжээ гэнэ.

Байнга алкотестерээр өөрийгөө хянахаас үнэнхүү залхаж байгаа Дэнни ходоод гэдэсний эмчилгээ хийлгэхдээ уусан антибиотикуудаас болж ийм эмгэгтэй болсон гэх таамгийг хийх болжээ.

Учир нь антибиотикууд хүний биед хэрэгтэй бактеруудыг устгаад, муу бактеруудыг үлдээсэн байх талтай гэдгийг эмч хэлсэн аж.

Заримдаа зүгээр болоод заримдаа гэнэт л “архи үйлдвэрлээд” эхэлдэг тул Дэнни нүүрс ус бүхий хоолыг аль болох идэхгүй байхыг эрмэлздэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *