8,7 кг жинтэй хүү төржээ- Гайхалтай

Индонези улсад 8,7 кг жинтэй хүү төрсөн тухай гадны хэвлэлийнхэн мэдээлж эхэлжээ. 41 настай Ани Риссудин гэх эмэгтэй гурав дах хүүхдээ төрүүлсэн нь энэ юм байна.

Түүний  хэвлий дэх ураг хурдан томорч байсан учраас  амаржих хүртлээ эмчийн бүрэн хяналтанд байсан гэнэ. 

Ураг хэт том байсан учраас кесаров хагалгаа хийх шаардлагатай болсон юм байна. 8,7 кг-ийн жинтэй, 62 см-ийн урттай хүү дөнгөж төрсөн бусад үе тэнгийхнээсээ илүү чанга дуугаар хорвоод мэндэлснээ зарлан уйлж, хөхөө ч амархан амласан гэнэ.

Индонези улсын түүхэнд хамгийн их жинтэй төрсөн хүүд Муххамед Акбар гэх нэрийг хайрлажээ. Акбар гэсэн үгийг араб хэлнээс оруулахад агуу гэсэн утгатай юм байна. 

Акбар хүү яагаад ийм том болсныг  нарийн судлахад ээж нь чихрийн шижин өвчтэй байсан нь тогтоогдсон байна.

Эндээс цусан дах сахарын хэмжээ өндөр байх нь урагийн хөгжлийг нилээд хурдасгадаг байж мэдэх юм гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийх болсон гэнэ.

Үүнээс өмнө дэлхийд 1879 онд Канадад  11 кг-ийн жинтэй хүү төрж байсан удаатай юм байна. Гэхдээ дэлхийд дээд амжилт тогтоосон энэ хүү нэг цаг л амьдарсан гэдэг.

Харин Геннисийн номонд 1955 онд Италийн нэгэн хотод 10,2 кг-ийн жинтэй хүү төрсөн  тухай дурьдсан байдаг юм. Илүү жинтэй төрсөн ийм хүүхдүүдийн ихэнх нь чихрийн шижин өвчин тусах, харшил, мэдрэлийн гаралтай өвчлөлд өртөмтгий байдаг  байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *