92 настай ӨВӨӨ өөрөөсөө 70-н насаар дүү бүсгүйтэй хуримлажээ-ЯАЖ?

Иракийн өмнөд хэсэгт байх Самарра хотод 92 настай фермер эр Мусали Мохамед өөрөөсөө 70 насаар дүү эмэгтэйтэй гэрлэсэн байна.

Түүний хоёр дахь эхнэрээр 22 настай бүсгүй сонгогдсон аж.

Тэдний хурим өвгөний хоёр ач хүүгийн хуримтай давхцан тохиосон гэнэ.

Хуримаа хийж буй өвөө өөрийгөө залуу эхнэр авснаар яг л хориод насандаа эргэн очсон мэт мэдрэмж төрж байна хэмээжээ.

Мусали нь анхны эхнэрийн хамт 16 хүүхдээ өсгөсөн бөгөөд 3 жилийн өмнө эхнэр нь өөд болсноор дахин эхнэр авсан нь энэ аж.

Орон нутгийн шашны болон омгийн ахлагч нар гурвалсан хуриманд зочилж, тэдэнд баяр хүргэсэн байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *