Төрөнгүүтээ шууд ЯРЬДАГ ХҮҮХЭД мэндэлжээ-Баримттай мэдээ

ОХУ-ын Норильскийн төрөх газарт хачирхалтай явдал болжээ. Тус төрөх газарт дөнгөж төрсөн мөртлөө үгсийг маш цэвэрхэн хэлж чаддаг хүүхэд мэндэлсэн байна.

Эцэг эх нь хүүгээ Степан гэж нэрлэсэн бөгөөд хүүгээ гайхалтай авьяастай, ухаалаг нэгэн болно гэж баяртай байгаа аж.

Гэрчүүдийн хэлж байгаагаар, хүү дөнгөж төрснийхөө дараа “Аав” гэж маш тод хэлсэн гэнэ.

Хүүг хариуцаж байсан Норильскийн төрөх газрын асрагч эмэгтэй  “Би үнэхээр гайхаж, цочих шиг болсон. Үнэхээр тэр нярай ярьж байсан би хоёр чихээрээ сонссон” гэж “Жизнь” сэтгүүлд ярилцлага өгчээ.

Ярьдаг хүү “Аав” гэж хэлснээсээ хойш хэдэн минутын дараа “ээж” гэж хэлсэн бөгөөд маргааш нь ээжээсээ “Хэн? Аав?” гэсэн гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *