Хятадад ЖООМ үржүүлгийн бизнесс Хамгийн Ашигтай гэнэ-Яагаад вэ?

Хятадад ферм эзэмшигчид жоом үржүүлэх нь их болжээ. Зарим нэг хүмүүс ашиглагдахаа больж хаягдсан хуучин барилга, байгууламж дотор эдгээр шавьжийг хууль бусаар тэжээх болсон гэнэ. Хуучин тахианы оромжуудад үлэмж хэмжээтэй жоомнууд жинхэнэ утгаараа язганах болсон аж.

Дэлхийн жоом үржүүлгийн томоохон аж ахуйтай Ван гэгчийн долоон ферм дотор арван сая жоом байгаа юм. Ван тэдгээрийг Дорнын уламжлалт анагаах ухааны эм, бэлдмэлийг үйлдвэрлэгчдэд худалддаг байна. Мөн протеин агуулсан жоомнуудыг хямд үнээр авдаг гоо сайхны компаниуд ч олон бий гэнэ. Хятадын фермүүдэд голчлон дөрвөөс дээш сантиметр урттай америк жоомнуудыг үржүүлдэг аж. Энэ шавьж бусад төрлийн жоомнуудыг бодвол хурдтай нисэх чадвартай юм. Өдгөө Хятадад гахай юм уу шувуу үржүүлснээс жоом тэжээсэн нь илүү ашигтай болжээ. Энэ бизнест 20 юанийн хөрөнгө оруулалт хийвэл 150 юанийн цэвэр ашиг олдог гэнэ. Хятадад өнөөдөр жоомны 100 орчим ферм ажиллаж байгаа бөгөөд өдөр болгон шинэ фермүүд үүд хаалгаа нээж байгаа аж. Нэг өдөр нэгэн фермээс нэг сая гаруй жоом дайжиж зугтааснаар энэ бизнесийн ашиг тусыг хүмүүс олж мэджээ. Тэр үй олон жоомны дайралтад өртсөн хүмүүс жинхэнэ аймшгийн кинонд гардаг шиг байдалд орсон юм. Жоом нь ямар нэг өвчинд нэрвэгддэггүй бөгөөд хаягдал хоол хүнсийг гололгүй иддэг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *