Энэ Бүсгүй 30 жилийн турш гэрийнхнийгээ СОХОР гэж хуурчээ

Испанийн нийслэл Мадрид хотын оршин суугч 57 настай Кармен Хименес гуч гаруй жилийн турш өөрийгөө сохор хэмээн худлаа ярьж хүмүүсийг хуурдаг байжээ.

“Ядаргаатай” гэр бүлийнхэнтэйгээ харьцахгүйн тулд, мөн улсаас мөнгөн тэтгэмж авахын тулд ийм зүйлийг хийсэн гэнэ.

“Гэрийнхэнтэйгээ, хамаатан садан болон найз нөхөд, танилуудтайгаа уулзаж учрахаас залхсан учраас ийм арга сэдсэн юм. Би тийм ч нийтэч хүн биш учраас “сохорсон” маань иймэрхүү нийгмийн харилцаанаас намайг чөлөөлж тусалсан” хэмээн “жүжигчин” бүсгүй өчжээ.

Гэр бүл ойр дотныхондоо нууцаа задлахад, тэд гадарлаж байсан тухайгаа ярьсан байна. Хараагүй эхнэр нь өөрийнхөө нүүрийг тун чиг дажгүй будаж шунхдаж байхыг хараад гайхдаг байснаа нөхөр нь өчжээ