Ходоодноос нь 150 АМЬД ӨТ гарчээ-Яагаад???

Энэтхэгийн эмч нар Уттар-Прадеш мужийн Чандаули хотын оршин суугч 22 настай бүсгүйн ходоодноос амьд 150 өтийг олжээ. Неху Бегам гэдэг бүсгүй сар гаруйн хугацаанд хэвлийдээ хүчтэй өвдөлтийг мэдэрч, байнга гэдэс нь базалж байсан гэдгээ өгүүлэв. Нутгийн эмч нар бүсгүйн биед хагалгааг амжилттай хийж чадсан байна. Хагалгааг хийсэн эмч Ананд Пракаш Тивари өмнө нь ийм зүйлтэй тулгарч байгаагүй гэдгээ ярьжээ.

“Миний хувьд энэ нь жинхэнэ цочирдмоор зүйл байсан шүү. Би ийм зүйл байдаг гэж ердөө бодоогүй” хэмээн эмч мэдэгджээ. Гэхдээ бүсгүйд зөв оношийг шууд тавиагүй аж.

Хэд хэдэн эмнэлгүүд түүнд гэдэсний өвчин намдаах эм бичиж өгөөд гэр рүү нь явуулж байсан гэнэ. Тэр бүгд бүсгүйд ямар ч тус болоогүй, харин ч улам ихээр өвдөлтийг мэдэрч, унтаж ч чадахгүй байсан юм. Мэс засал хийгээд эмч нар бүсгүйн ходоодноос нэг бүр нь бараг 10 сантиметрийн урттай амьд 150 өтийг гаргаж иржээ. Азаар тэр өтнүүдийг бүсгүйн уураг тархи руу нэвтрэхээс өмнө гаргаж чадсан аж. Өвчтөн бүсгүй ариун цэврийн маш муу орчинд амьдарч байсан тул ийнхүү халдвар авсан байжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *