Өөрийнх нь зургийг дураараа тавьсан гэж Эцэг Эхээ Шүүхэд өгчээ

Австрийн 18 настай бүсгүй өөрийнх нь хүүхэд ахуйн зургийг цахим ертөнцөд зөвшөөрөлгүйгээр оруулдаг хэмээн эцэг, эхээ шүүхэд өгчээ.
Түүний хэлснээр, аав, ээж хоёр нь бараг өдөр болгон нялх балчир насных нь нүцгэн гэрэл зургуудыг Фэйсбүүкт оруулдаг гэнэ.

“Тэдэнд ичих булчирхай гэж ер алга. Миний горшокт сууж байгаа ч юм уу, орон дотроо хэвтэж байгаа зургуудыг хүртэл интернэтэд оруулчих юм” хэмээн бүсгүй өгүүлжээ. Үгэнд нь ордоггүй эцэг, эхээ хашраахаар шүүхэд өгөхөөс өөр аргагүй болсон гэдгээ бүсгүй учирлав.
“Сахилгагүй” аав, ээжийн буруу нь нотлогдвол тэд 300-10000 хүртэл еврогоор торгуулах гэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *