1 сарын зайтай 3 ИХЭР төрүүлжээ-Итгэмээргүй гэхдээ ҮНЭН

Украины Марганец хотод нэгэн ер бусын тохиолдол болжээ. Алёна Седова гэдэг залуу ээж өөрийн тээсэн гурван ихэр охиныг 38 хоногийн зайтай төрүүлсэн аж. Эхний охин нь зургаан сартайдаа, ердөө 980 гр жинтэй байхдаа хорвоод мэндэлсэн байна. Энэ нь залуу ээжийн хувьд гэнэтийн зүйл болсон нь мэдээж. Ус нь гарчихсан учраас түүнийг эмнэлэгт хүргэсэн гэнэ.

Эхний охин мэндэлсэн ч нөгөө хоёр нь хорвоотой танилцах болоогүй гэдгээ харуулсан аж. Тийм учраас эмч нар хийсвэр хагалгаа хийхгүй байхаар шийджээ. Тэдний шийдвэр зөв байсан юм. 38 хоногийн дараа Алёны үлдсэн хоёр охиноо амжилттай төрүүлсэн бөгөөд гурван ихрийн биеийн байдал сайн байгаа гэнэ.

Энэ гурван ураг өөр өөр цулцан дотор оршиж байсан учраас ийм үзэгдэл болсон байна. Нөгөө хоёрынх нь оршиж буй цулцан түрүүлж төрсөн охиныг шахаж гаргажээ. Үлдсэн хоёр гэмтээгүй эхэс дотор үргэлжлүүлэн өсөж, торниж байсан юм. Гэхдээ л эмч нар 38 хоног гэдэг арай л их хугацаа хэмээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *