Хог дээрээс 46 сая.Төгрөг олжээ-ХӨӨХ

Германы төв хэсэгт орших Эрфурт хотын хог тээвэрлэдэг машины жолооч 80 настай гэр бүлийн хосын хог дээр хаясан буйдан дотроос 15 мянган евро буюу 46сая төгрөг олсон байна. Тэд хуучирч муудсан буйдангаа хог дээр хаяулахын тулд машин хөлсөлж авчээ.

Өндөр настай гэр бүлийн хос байраа сольж нүүхдээ хуучин тавилгаасаа ангижрахаар шийдсэн аж. Тэгтэл буйдан дотор мөнгө нууснаа мартаж орхисон гэнэ. Германы хуульд заасны дагуу 28 настай жолооч олсон мөнгөнийхөө гурван хувийг буюу 450 еврог авах юм. Үлдсэн мөнгийг гэр бүлийн хосод буцааж өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *