11 ХҮҮ зэрэг төрүүлж амжилт тогтоожээ-Гайхалтай

АНУ-ын Индиана мужийн эмч нар үүнийг гайхамшиг, дэлхийн дээд амжилт хэмээн нэрлэж байгаа юм. 42 настай нэгэн эмэгтэй бүрэн тээлттэй 11 хүүг хорвоод авчирсан аж. Мария Эрнандес гэдэг энэ эмэгтэй өнгөрөгч лхагва гаригт хоёр цагийн турш өвдөлт өгсний эцэст амжилттай амаржжээ. Тэрбээр 38 долоо хоног тээсний эцэст 11 хүүхэдтэй болсон гэнэ.

Эрнандес нөхөртэйгээ хүүхэд олох гээд болохгүй байсан тул үр суулгуулах ажилбарыг хийлгүүлсэн гэнэ. Сонирхолтой нь, тэд тооцоолж байснаасаа илүү хүүхэдтэй болжээ. 11 хүүгийн зургаа нь усны дусал шиг адилхан царайтай бөгөөд хүүхдүүд бүгд хэвийн байдалтайгаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа аж.

Ийм ярвигтай төрөлт Кесаревын хагалгаа хийлгүйгээр амжилттай болсонд эмч нар гайхаж хоцорчээ. Эмч Уильям Робертс “Бид нар тэднийг зогсоож чадаагүй. Ар араасаа жинхэнэ цуварч байлаа. Эхний хүүхэд гулгаж гарснаас хойш сүүлчийн хүүхэд мэндлэх хүртэл ердөө 17 минут болсон” гэж хэлэв. Эмнэлгийн ажилтнууд Гиннесийн амжилтын номын төлөөлөгчдөд энэ мэдээг илгээхээ мартсангүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *