Бөөрөө iPhone 6-аар солихыг завдав-Арайчдээ

Хятадын Зянсу мужийн Янжоу хотын оршин суугч эр iPhone 6s утастай болохын тулд бөөрөө зарахаар шийджээ. Энэ санааг У овогт тэр эрд найз Хуан нь өгсөн аж.
Залуус цахим сүлжээнд нэвтрээд хүний эрхтэн хууль бусаар наймаалах ажиллагаа явуулдаг нэгэн хүнийг олжээ. Тэр хүн У-г Нанжин хотын эмнэлэгт ирж нарийн шинжилгээ өгөхийг хүссэн байна. Тэндээ мөн уулзахаар тохирсон ч наймаачин эр уулзалтад ирээгүй гэнэ.

Дараа нь У бөөрөө худалдахаа больсон аж. Энэ тухайгаа найздаа хэлтэл цаадах нь ихэд уурлажээ. Иймээс У цагдаад хандсан байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд Хуан гэгчийг шуурхай баривчилж чадаагүй аж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *