Бүгдээрээ нийт 24 Хуруутай гэр бүл олны анхаарлыг татлаа

Бразилийн Да Силва гэдэг гэр бүл дэлхий даяар алдартай билээ. Гэр бүлийн гишүүн бүр нь гар, хөлөндөө зургаан хуруутай юм. Тэдний гэр бүл 14 гишүүнтэй бөгөөд тэд бүгдээрээ хөл, гарандаа 12 хуруутай аж.

Анатомын гажиг болох полидактилия гэдэг эмгэгээс болж мөч болгондоо нэг илүү хуруутай гэнэ. Генийн гажигт тооцогддог эмгэгтэй хэдий ч Да Силва гэр бүлийн гишүүд өөрсдийн онцлогоороо бахархдаг бөгөөд үүнийгээ засуулах талаар огт боддоггүй байна.

15 настай Жоао хүү нь л гэхэд гитар дээр тоглодог бөгөөд илүү хуруунууд нь түүнд дэндүү чадварлаг хөгжимдөхөд нь тус болдог аж. Үеэл дүү Мария нь 9 настай бөгөөд мундаг төгөлдөр хуурч гэнэ шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *