Жангум болох И Ён А 50 нас хүрч явна гэнэ үү? Ороод үзээрэй

Монголчууд даяаараа Жангум киног үзсэн гэвэл буруудахгүй л болов уу. Анх уг кино нь Солонгост 2003 онд цацагдаж байсан бөгөөд манай улсад 2005 2006 оны үед гарч байсан. Сүүлийн жилүүдэд ч бас гарсаар байгаа мөн үзэгчид ч уйдахгүй үзсээр л байгаа билээ.

Харин уг киноны гол дүрийн жүжигчин И Ён А өдгөө 50 нас хүч явна. Тэрээр 1971 оны 1 сарын 31 нд мэндэлжээ. Солонгостоо 70 80 аад оны эмэгтэй жүжигчид дундаа эхний 10 үнэтэй жүжигчддээ багтдаг. Түүний карьер нь 1997 онд анх Inshalla хэмээх киногоор эхэлж байжээ.

Хамгийн сүүлд тэрээр 2018 онд My ID is gangnam beauty хэмээх киноны туслах дүрд тогложээ.

Жүжигчин И Ён А нь ихэд залуухан харагддаг бөгөөд гоо сайхнаа олон жил тогтмол арчилсны дүнд өдий зэрэгтэй сайхан харагддаг. 50 хүрч яваа жүжигчин бүсгүйг харахад одоо 30 гарч яваа юмуу гэмээр харагддаг гэж хүмүүс дүгнэжээ. Жангум кино анх гарсанаас хойш 17 жил өнгөрчээ. Тэгэхээр жүжигчин маань ч гэсэн нилээд нас явсан ч одооны төрх нь 17 жилийн өмнөхөөс нэг их ялгагдахааргүй байна гэнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *