Таксины жолоочийн шударга үйл явдал хүмүүсийг татжээ

46 настай Адриан Куинн автомашины дуудлага худалдаанд оролцохоор яарч явжээ. Тэрбээр биедээ бэлнээр 10 мянган фунт стерлинг хийсэн гар цүнхтэй явж байсан гэнэ. Мань эр таксинаас буугаад удалгүй машинд гар цүнхээ орхиж буусан гэдгээ ухаарсан байна. Сандарсандаа тэрбээр өөр такси зогсоохыг оролдсон аж. Тэр хугацаанд түүний сууж явсан такси замхран оджээ.

Мань хүн яахаа мэдэхгүй хөшчихсөн зогсож байтал таксины жолооч Мохаммед Нисар арын суудал дээр гар цүнх хэвтэж байгааг олж хараад зорчигчийг буулгасан газраа эргэн давхиж иржээ. Гэтэл тэнд нь Куинн ярвайчихсан зогсож байсан аж. Шударга үйлдлийнхээ төлөө таксины жолооч эр дугтуйтай мөнгө хүртээд зогсохгүй шинэ найзтай болсон гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *