MNTModel нэвтрүүлгийн эхний дугаарын оролцогч Оюунбилэг төрж, сайхан амаржжээ

Mongolia’s next top model нэвтрүүлгийн эхний дугаарын оролцогч Оюунбилэг 24 насандаа төрж 2700 гр 48 см охинтой болжээ. Охин нь удахгүй 1 сар хүрэх гэж байгаа юм.

Түүний нөхрийг Б. Очхүү гэдэг бөгөөд тэрээр алдартай зурагчин билээ. Инстаграмаар Piaa хэмээх нэрээр алдаршсан. Алдартай моделиудын зургыг дардаг нэгэн билээ. Та бүхэн хайгаад үзвэл бүх зураг нь сошиалд байршсан бөгөөд хэр мэдрэмжтэй зурагчин эсэхийг харж болно.

Оюунбилэг нь шоунд оролцож байхдаа эелдэг, тусч, ажилсаг, хоол сайн хийдэг байдлаараа хүмүүсийг ихэд татаж байсан. Өвөрмөц монголжуу төрхтэй бүсгүй маань одоо эрэлттэй моделиудын нэг билээ.

Эмэгтэй хүний үүргээ амжилттай гүйцэтгэж эх хүн болсонд томоос том амжилт хүсье. Охиноо том болохоор эргэн ажилдаа орох нь цаг хугацааны асуудал билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *