Хэрвээ Царайлаг бол ҮНЭГҮЙ гоё хоол иднэ

Хятадын Чэнжү хот дахь солонгос хоолны газар өөрийнхөө гадна төрхөөр хоолны төлбөрөө төлөх шинэ үйлчилгээг санал болгож байна. Тус зоогийн газар үйлчлүүлэгчдийг ширээнд суухаас өмнө зургийг нь авах аж. Ингээд тэдний гаднах төрхийг “шинжээчдийн хэсэг” үнэлсний дараа царайлаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг үнэгүй хоолоор дайлах аж.

Энэхүү мэдээ нийгмийн сүлжээнд тархмагц өргөн хэлэлцүүлэгт оржээ. Хүмүүс үнэгүй хоол идэхийн тулд өөрийнхөө боломжийг үнэлж, дүгнэж эхэлсэн аж.

Гэвч энэхүү санаачлага нь бүх хүмүүст таалагдсангүй. Хотын удирдлагууд солонгос хоолны газраас “Сайхан төрснийхөө төлөө үнэгүй хоол ид” гэсэн бичгээ буулгахыг шаардсан байна. Орон нутгийн захиргааны зүгээс энэ бүхнийг сайшаахгүй байгаа ч тус газрын эзэд энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа аж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *