ШАРК Чинбатын ЗЭЭ ХҮҮ, бидний мэдэх бүх юмны дарга юм уу айн чи Б.Эрдэм

“Mongol HD” телевизийн 10 жилийн ой өнгөрсөн жил тохиосон.

Үүнийг тохиолдуулан тус телевизийн хамт олон олон шинэ нэвтрүүлгүүдээр үзэгч олондоо бэлэг бариад байгаагийн нэг нь “Таван настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлэг.

Тус нэвтрүүлгийн оролцогч хүүхдүүдээс олны хайрыг хамгийн ихээр булаагаад байгаа нэгэн бол Б.Эрдэм.  Бидний мэддэгээр “Индра чи багшийн дарга юм уу айн чи бүх юмны дарга юм уу” гэх хөөрхөн хүү юм.

Харин энэ бяцхан хүү тус телевизийн Ерөнхий захирал Ч.Номингийн хүү ажээ. Адтай, сэргэлэн, тусч энэ бяцхан хүүгийн фенүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр буй.

Ч.Номин болон түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ нар гурван хүүтэй. Харин тэдний бага хүү ийнхүү телевизийн од болж олны хайрыг булаагаад байна. 

Үзэгчид түүнийг зохион байгуулах чадвар өндөртэй, тусархаг, халамжтай нэгэн хэмээн үнэлээд байгаа бөгөөд “Таван настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлгээр түүнийг харах боломжтой ажээ. 

Аз жаргал хүсье