Загвар өмсөгч С.Төгс охиныхоо ааваас салсан шалтгаанаа тайлбарлалаа

Загвар өмсөгч С.Төгс нэгэн цагт мэргэжил нэгт Н.Эрдэнэцогт хэмээх залуутай дэр нэгтгэж байсан удаатай. Түүнийг зарим хүмүүс Монголын Rain гэх нь бий. Хосууд дундаасаа Э.Сийлэн хэмээх нэг охинтой бөгөөд загвар өмсөгч С.Төгс охиныхоо ааваас чухам яагаад салсан тухайгаа тайлбарлажээ. Тэрбээр “Өөрийнхөө мэддэг маш олон эмэгтэйчүүдийн жишээн дээр ярихад, нялх хүүхэд хараад сэтгэл нь өмөрдөггүй эрэгтэй хүмүүс зөндөө байна. Ээж, аав нь маш хэцүү гэрлэлттэй байсан. Нэгэнт л хайр байхгүй болчихсон бол тэр гэр бүлд хэрүүл л байдаг, аав нь ээжид нь гар хүрдэг, тиймэрхүү зүйл маш их байсан найзууд надад олон байдаг. Тэр хүмүүс хэлэхдээ “Зүгээр салчихсан бол надад амар байсан юм, миний бага насны дурсамжид шөнө оройн цагаар галын өрөөнд юм хагараад л, ээж уйлаад л, орилоод л байсан дурсамж үлдсэн байдаг. Яг үнэнийг хэлэхэд тийм дурсамж байхгүйгээр ээж бид хоёр хоёулханаа байсан бол миний хувьд илүү гоё байх байсан юм” гэдэг.

Тийм болохоор би үр хүүхдийнхээ төлөө нэг хүнтэй зууралдана гэдгийг хувиасаа дэмждэггүй. Үр хүүхдийнхээ төлөө гэдэг үгээр хаагаад өөрийнхөө хүслээр яваад байгаа юм шиг санагдаад байдаг. Би ч гэсэн охиныхоо ааваас салсан шалтгаан нь тэр байхгүй юу. Ерөөсөө л охиноо би эрүүл орчинд өсгөхийг хүссэн. Яахав би 40, 50-тай хүн биш л дээ. Гэхдээ миний ойлгосон зүйл энэ л байна” хэмээсэн байна. 

Одоогоор шинэ гэр бүл зохиогоод байгаа тэрбээр охиныхоо аавтай энгийн харилцаатай байдаг тухайгаа дурдаж байсан бөгөөд охиноо үе үе аавтай нь уулзуулдаг гэнэ лээ. Загвар өмсөгч С.Төгсийн найз залууг авъяаслаг Монголчуудад орж байсан Цэнгүүн гэдгийг мэдэх байх. Хос 2 маань нилээн удаан үерхэж байгаа бөгөөд удахгүй гэр бүл зохионо хэмээн олон хүн найдаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *