Жүжигчин Тэмка: Монголчуудын хайртай эмэгтэйг Эхнэрээ болгочихоод МУУ явуулах Эрх надад байхгүй…

“Ийм нэгэн дурлал” УСКиноны Туулайхүү болон “Boomtown” хамтлагт дуучин бүжигчин хийж анх олонд танигдсан нэгэн бол жүжигчин О.Тэмүүжин. Тэрээр хамтлагаараа Маск продакшнд ажилладаг байсан. Өөрсдийн гэсэн дуунуудтай, клиптэй, CD-тэй юм. Тухайн үедээ чамгүй амжилт олж байсан билээ.

Сургуулиа төгсмөгцөө “Х-Түц” продакшнд жүжигчнээр ажиллах болсон тэрээр өдгөө “Эмоци” продакшнд харьяалагдах болсон. Оюутан ахуй цагтаа “Х-Түц” продакшнд бүжигчин хийдэг байсан тэрээр анх жүжигчин Нарансолонгын чихэнд нь дурлаж байжээ. Хамтдаа зурганд орж эхнэр нөхрийн дүр бүтээж байхдаа хажуунаас нь хараад чихэнд нь дурласан тэрээр “Тэр цагаас л эхлээд л би ер нь эхнэрээ л болгох ёстой юм байна, харж байгаарай би авч сууна гээд л найз нартаа ч гэсэн хэлээд л. Яг үнэндээ байр, машин тэрэг гэдэг юм уу хүний амьдралын наад захын хэрэгцээ байдаг ш дээ, тийм зүйлүүд маань үнэхээр хомс хоёр талаас нийлж байсан. Зээлээр хоёр өрөө байр авчихсан, банкинд тамтаггүй их лизингтэй, өртэй, гэр дотроо хов хоосон. Тэгж л анх тусдаа гарч гарч амьдралаа эхлүүлж байсан. Монголын нэг ард түмний хайртай, алдартай эмэгтэй жүжигчин хүнийг эхнэрээ болгоод авсан учраас муу явуулах эрх надад байхгүй. Тэмка бас Нарансолонготой суугаад сайн сайхан яваа шүү гэж хэлэгдэх юмсан гэж бодож өглөө болгон сэрж, амьдралын төлөө зүтгэж явж байгаа” хэмээсэн байна. Олны танил сайхан хосууд өдгөө гурван хүүхдийн эцэг эх болоод буй бөгөөд 2006 оноос эхлэн болзож эхэлжээ.

6 насны зөрүү тэдний хувьд огтхон ч саад болоогүй бөгөөд нэгнээ гэсэн чин сэтгэлээр өдийг хүртэл нэг нэгнээ тэтгэн амжилт өөд тэмүүлсээр байгаа хосууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өдгөө тэд маш амжилттай яваа бөгөөд хичээсний үр дүнг үзэгчид үнэлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *