Монгол ээж аав нар хүүхдээ 20 гарсан ч хажуудаа байлгаад хамт амьдраад байдаг тэгснээ…

Монгол ээж аав нар хүүхдээ 20 гарсан ч хажуудаа байлгаад хамт амьдраад байдаг. Гарж оронгуут нь цагдана, байцаана, уурлана тэгээд л насанд хүрчихсэн хирнээ худлаа хэлээд яваад байдаг. Эцэг эхдээ худал хэлээд дадсан бол эхнэр нөхөртөө ч худлаа л ярьна. Бас гэрлэж байж л тусдаа гардаг гэсэн ерөнхий ойлголттой тэрнээс нааш эцэг эх нь өврөөсөө өндийлгөхгүй.

Ганц бие байхдаа биеэ даагаагүй, хариуцлагын зах зухаас мэдрээгүй хүн гэр бүлтэй болоод тэр их дарамтанд гэнэт үсэрч ороод цочирдог, шоконд ордог л байхгүй юу. Тэр стресснээсээ болж хэрүүл хийж муудалдсан хүмүүс чинь эцэг эхдээ очиж сэтгэлээ уудлах нэрээр далан булчирхайгаа тоочоод явандаа танай, манай гээд нөгөө л тулга тойрсон маргаанууд салдаггүй. Тэгээд л гэр бүл салалт, хүүхэд өнчрөлт монголд тартагтаа тулчихсан байгаа юм. Хувь хүндээ биш эцэг эхийн хүүхдээ өсгөх аргачлалд (parenting technique) алдаа байгаа гэдгийг олж хараасай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *