Бооёогийн эхнэр Ганцэцэг хиймэл гэх ярианаас залхаж багынхаа зургийг дэлгэлээ-Адил байна уу?

Жүжигчин Ариунболдын эхнэр Ганцэцэг сүүлийн үед инстаграм хуудастаа нилээд идэвхтэй байгаа. Түүнийг 20’000 хүн дагадаг бөгөөд үлгэр жишээ ээж, эзэгтэй гэдгээ үргэлж харуулдаг. Олон хүний анхааралд байх нь үргэлж 2 талтай байдаг. Түүнийг юмаа гайхууллаа, хэтэрхий хиймэл, эффект нь ихэдсэн байна гэх мэт сэтгэгдлүүд бичигдсэн нь цөөнгүй. Тэрээр үүний хариу болгож багын зургаа дэлгэжээ.

Уг зурган дээрээ Бидний үед чинь зураг гэхээр юм бараг байдаггүй байлаа. Аавын минь түрийвчинд олон жил явсан зураг, хүүхэд насандаа эргээд очвол юу өөрчлөх байсан бэ гэж бодогдох үе байдаг. Мэргэжлээ хамгийн түрүүнд солих байсан даа гэж бодогддог шүү, ээж гэдэг эрхэм ажлыг нэр төртэй хашиж яваа маань сайхаан сайхан хэмээн бичжээ. Түүний торомгор алаг нүд нь хэвээрээ, 4 хүүхдийн ээж гээд биеэ орхилгүй үнэхээр сайхан авч явдаг нь харагддаг. Эмэгтэй хүн гэдэг өөртөө анхаарал тавьж улам сайхан харагдахыг хүсдэг. Түүний үлгэр жишээ Ганцэцэг бүсгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *