Дуучин НАРАгийн сонирхолтой 30 БАРИМТТАЙ танилцаарай

1.Нара 1982 оны 10 дугаар сарын 19-нд төрсөн өдгөө 38 настай. 2. Токио хотын Хөгжмийн сургуулийн гоцлол дуулаачийн ангийг төгссөн.

3. Японд зургаан жил амьдарч байх хугацаандаа зоогийн газарт зөөгч, татварын газарт бичээч, шөнийн клубын бармен болон бүжигчин байсан. 4. Айлын хоёр дахь охин. Тэр эцэг эхээс тавуулаа.

5. Түүний аав ээж нь урлагийн хүмүүс. 6. Их засаг их сургуулийн худалдаа, эдийн засагчийн ангид суралцаж байсан боловч төгсөөгүй. 7. Японы “Кеnzo” VIP бааранд орчуулагч байсан.

8. Одоогийн амьдарч буй гэр нь Баянгол дүүрэгт байдаг. 9. “Мисс сакура-2007” олон улсын тэмцээнд оролцон өргөмжлөлийн эзэн болсноосоо хойш дуучин болох хүсэл нь бадарсан хэмээн ярьдаг.

10. Багадаа гимнастикаар хичээллэж, олон тэмцээнд амжилттай оролцож байсан. 11. Нара 2006 онд “Өөрийгөө хайж явна” нэртэй анхны дуугаа гаргасан. 12. Анхны цомог нь “The Start Nara” нэртэй

13. Японд байхдаа нэгэн монгол залуутай нэг жил орчим үерхэж байсан аж. 14. Түүнд япон эрчүүд “кайфтай” биш байдаг учраас таалагддаггүй тухай нэгэн ярилцлагадаа хэлсэн. 15. Нара “Мөрөөдлийн театр” продакшины жүжигчин Т.Баттулга буюу Батукатай үерхэж байсан ч удалгүй салжээ.

16. 2014 онд амаржиж хүүтэй болсон. 17. Хүүгийнхээ аавтай одоо ямар ч холбоогүй байдаг. 18. Нөхөртөө хаягдаж өрх толгойлох болсон нь улс төрд орох бодолд нь чухал нөлөө үзүүлсэн бөгөөд өөртэйгээ адилхан олон зуун ээжүүдийн төлөө ажиллах сэдлийг өгсөн гэж буй.

19. “Хийгээгүй  ажлаа ярих  бус хийснийхээ дараа ярьсан нь илүү”  хэмээн Нүүрномдоо бичиж байсан. 20. Багаас нь Сандра гэж дууддаг байсан 21. Нүцгэн зургаа авахуулж байсан даа ихэд харамсдаг гэж ярьдаг. 22. Англи, Япон хэлтэй. 

23. Тэрбээр 2014 оноос цахим ертөнцөд нүүр будалтын хичээл заасан богино бичлэгүүдийг оруулж охид бүсгүйчүүдийн талархлыг хүлээсэн. 24. Цахим ертөнцөөр дамжуулан гоо сайханы сургалтуудыг хийдэг.

25. Нара  хүмүүнлэгийн хэд, хэдэн ажлыг гардан зохион байгуулсан 26. Фэйсбүүкт ганц бие ээжүүдийн группийн идэвхтэй гишүүн 27. Харумафүжи буюу Ама Д.Бямбадоржийн гэргий М.Баттуул нь Нарагийн эгч аж. 

28. Хамартаа мэс засал хийлгэж байсан. 29. УИХ-д  Баянгол дүүргээс нэр дэвшихээ өөрийн цахим хуудсаар зарлан 2 удаа дэвшсэн ч бүтэлгүйтсэн 30. Тэрбээр УИХ-ын сонгуульд гарвал ганц бие өрх толгойлсон ээжүүдийн төлөө олон ажил хийх гэнэ.