3 охины хагалгаа хийлгээгүй цор ганц гишүүн АНХМАА нас, өндөр, түүхүүд

10 гаруй жилийн өмнө нэгэн охидын хамтлаг байгуулагдсан бөгөөд тэднийг 3 охин гэдэг. Өдий хүртэл уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа тэд хувийн амьдралаа хамтад нь амжуулж байгаа. Урлагийн одууд гоо сайхандаа анхаарах нь зүйн хэрэг ч гэлээ төрөлхийн гоо үзэсгэлэнгээ улам тордон сайхнаараа байгаа бүсгүй бол яалтачгүй Анхмаа юм. Тэрээр нүүрэндээ ямар нэг хагалгаа хийлгээгүй бөгөөд өдийг хүртэл сайтар арчилсаар иржээ. Түүний даруу төрх ч хүмүүсийг нилээдгүй татдаг.

Ганхуягийн Анхмаа нь Монгол улсын дуучин, жүжигчин, продюсер. 2001 онд хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007 онд СУИС-н кино драмын ангийг тус, тус төгссөн. 2005 онд 3 охин хамтлагт нэгдэн 2019 оноос бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цолтой.

Төрсөн өдөр: 1986 оны 4 сарын 28 (34 настай) Төрсөн газар: Улаанбаатар Өндөр: 1.60м

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *