Шарка.барка давалгаанд одууд нэгджээ, түүний эргэн тойрон гэрэл зургуудаас

Энэ жилийн наадмын нээлтэн дээр дуучин Ариунаа, Ариунбаатар нар хамтран дуулсан халимаг ардын дуу шарка барка хэмээх дуу нэгэн давалгааг үүсгэжээ. Уг дуун дээр Монгол ардын бүжгийг бүжиглэх бөгөөд олон хүмүүс нэгдэж чамгүй эвсэлтэй гэдгээ харуулжээ. Үүн дотроос онцлох нэгэн бүжиг бол Ариунаа, Нарансолонго, Тэмүүжин, Онон, Идэржавхлан нар юм. Тэд 2020.08.08нд аавуудын баярын өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уг бүжгийг хийсэн нь олон хүмүүсийн хүртээлд хүржээ.

#ШаркаБарка давалгааг амжилттай эхлүүлсэн #DanceChance-н авьяаслаг Эрдэнээ, Халиун 2тоо БАЯРЛАЛАА.
МУГЖ Г.Ариунбаатартай хамтран наадмын нээлтэн дээр дуулсан Халимаг түмний дуу #Шаркабарка нь бүх насны хүмүүсийг хамарсан давалгаа болж цар тахлын үед Монгол туургатны бүжиг Монгол соёл, Монгол дархлааг олонд түгээн дэлгэрүүлсэн жинхэнэ ард түмний давалгаа байж чадлаа. Давалгаанд маань чин сэтгэлээсээ нэгдсэн жүжигчин Тэмүүжин, Нарансолонго дуучин Идэржавхлан Онон нартаа маш их баярлалаа

Та бүхэн уг бүжгийг үзэхийг хүсч байвал доорх зураг дээрх дуучин Ариунаагийн хаягаар орж үзээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *