Дэлгэрмөрөн өнгөрсөн Эхнэрийнхээ төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж сэтгэлийн үгс бичлээ

2020.08.13нд Дэлгэрмөрөнгийн өнгөрсөн эхнэр Зөөлөнсийгийн ээжийн төрсөн өдөр тохиож буй. Энэ өдөрт зориулж тэрээр сэтгэлийн нандин үгнүүдээ сийрүүлэн бичжээ. Түүнийг хэзээний уран яруу гэдгийг хүмүүс мэдэх байхаа.

Зээ энэ насан заяанд минь хэзээ ч мартагдахгүй нэгэн гайхамшигт хүний хүндэтгэл яг энэ цаг мөчид тохиож байна ах дүүсээ. Тэр бол амин хайртай Зөөсийг минь төрүүлсэн сайхан ээжийн мэндэлсэн өдөр билээ.

Дээгий нь яг энэ үед ямар байдалд орж байгааг төсөөлж байгаа болов уу. Элгэнд минь наалдаж Зөөсий мигшээд л энэ мэлмийд минь Бумбардай Солонгон аашт минь үзэгдээд л эр хүн гэдэг чинь хөөрхийдөө гэж өөрийгөө аргадаад л сууж байна даа. Маргааш сайхан зул өргөж алтан шороонд нь золгоё.

Алдрай бяцхан үр хүүхдүүдийг баярлуулая.Энэ хорвоод зөвхөн бид хоёр ямар ийм цаг хугацааг туулж байгаа биш ,их олон хүн бидний адил бүгдийг туулж байгаа шүү дээ гэж өөрийгөө аргадан тайвширъя.

Миний тархи зүрх хоёрт ,байгаа бүхнээ л хайрлан хүндэтгэх ухаан буцалж байна.Бусдыг нь бурхан мэдэг дээ. Ийм сайхан амьдралыг чи минь бидэнд илгээгээ байлгүй би тэгж итгэдэг.Эр хүн би ,чиний хувилбар хонгор үрээ эд эсээрээ хайрлаж хамгаалж халамжилж яваа.

Энэ миний үлдэх болсон шалтгаан биз ээ эрхэм дээд оршихуй минь ээ.Чамайг төрүүлсэн сайхан ээж аавд нь мөргөе.

Чамайг хайралсан хамаг цагаан сэтгэлт эмээ ,эгч нар ах дүүст чинь мэхийе.Олон хүн мартаагүй тэд бүгд сайхан инээмсэглэл хүн чанарыг чинь дурсдаг.

Бүгдээрээ зулаа өргөж байгаа гэдэгт итгэж байна. Бидэн хоёрыг энэ зэрэгт өргөн түшиж энхрийлэн хайрлаж байгаа бүх хүмүүстээ , аавдаа тэр дундаа миний амиа чамдаа баярлалаа.

Юугаарч орлуулах боломжгүй агуу сэтгэлийг ХАЙР гэж хэлмээр тийм нандин цаг хугацааг хамт туулсан хань гэдэг л бүхнээс илүү хүндэтгэх ухамсар ,бусад нь амьдралын хэлхээ. МУСТА Т.Дэлгэрмөрөн