Комедиан АМАРЖИНгийн хэлсэн ҮГС шуугиан тарьлаа

Авъяаслаг Монголчуудаас төрөн гарсан комедиан бол Амаржин юм. Түүнй авъяас чамгүй үнэлэгдэж сүүлийн шатанд үлдэж байсан. Одоо тэрээр Комеди Лаб хамтлагт ажилладаг билээ. Тэрээр янз бүрийн ухаарлын пост нийтлэх дуртай. Түүнээс хүмүүсийн сэтгэлд хамгийн хүрсэн нэгийг та бүхэнд сонгон уншаалахаар шийдлээ.

Toxic positivity арай л утгаа алдаж байна. Хэзээ ч амьдрал дээр байхгүй худлаа гоё зөвлөгөөнүүд. Жишээ нь энийг их сонссон байх: “Хэн юу ч гэж хэлсэн хамаагүй зорьсон зорилгоруугаа шантрашгүй зүтгэ.” Мэдээж хүн л юм чинь нэг юмны төлөө нэг муу имплүүнцэр хэлсэн хэлээгүй зүтгэх л байх. Гэхдээ давхар бусдыг үл ойшоох, эгогоо хэт дээр залах үзэл суртал ухуулаад байгаа мэт. Бас тууштай зүтгэсэн болгон тэрбумтан эсвэл од болоод зүтгээгүй нь мяа амьдраад байдаг гэж ойлгуулж байна. Өөрийн болон нийгмийн шаардлага, нөхцөл байдалд тохируулж ухаалгаар маневарлаж амьдралаа авч явбал барав биш юм уу. Хүн болгоны нөхцөл, туулсан зам, өгөгдөл өөр. Тиймээс надад бол “чамд сайхан амьдрах сонголт бий” гэдэг үг “ядуу байхаа боль” гэдэгтэй агаар нэг л сонсогддог. Хүнээс зөвлөгөө авах дуртай. Ийм хударнизм сонсох дургүй. Өгөх бүр дургүй. Жишээ нь би IELTS, TOEFL мэднэ. Эсээ бичихийг зааж мэднэ. Өөр мэдэх юм цөөхөн. Сугалаанд хожчихоод хэрхэн баян болох талаар зөвлөж байгаа хүн шиг амьдралд буухгүй юм хэлж өгмөөргүй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *