Цэцэг охиныхоо эцгийг ил болгож, Төрүүлсэн үрийнхээ эцгийг муулж, доромжилж яавч болохгүй ээ…

Энэ жилийн хичээлий шинэ жилээр цахим орчинд олон зураг нийтлэгдэж байснаас Цэцэгийн зураг содон байлаа. Тэрээр охин болоод охиныхоо эцэгтэй зургаа авхуулан нийтэлжээ.

Хэдийгээр 2 тйиш болсон ч гэсэн эцэг эхийнхээ үүргийг маш сайн гүйцэтгэдэг талаараа бичжээ.

Цэцэг: Аав, ээжийн үр нь нэгдүгээр ангид орлоо. Эцэг эхийн үүрэг, үр хүүхдээ ээжтэй бас аавтай гэдгийг мэдрүүлж өсгөх юм. Түүнээс хамт амьдардаг эсэх нь чухал бишээ. Сэтгэлийг нь бүтэн байлгах нь юунаас ч илүү чухал.

Үр тань бүлтэлзээд хүлээж байгаа гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Хариуцлагатай эцэг эх байцгаая.

Мөн тэрээр сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүст ийн хариу өгчээ. Төрүүлсэн үрийнхээ эцгийг муулж, доромжилж яавч болохгүй ээ. Ухаан орсон цагт нь учирлаад хэлэх хэрэгтэй.

Ямарч хүүхэд аавыгаа баатар гэж боддог тул, яаж ийж байгаад хир буртаг халдаалгүй хүүхдийнхээ эцгийн нэрийг хамгаалах нь л чухал. Овог, нэрийг салгаж болох биш. Олиггүй байсан ч бүү муулж бай!!! Үрийн заяа гомдоно.

Би салаад явсан гэж гоншигнож гонгинодог эмэгтэй биш. Дурандаа нийлээд, дураараа салахдаа хариуцлагаа үүрэх сэтгэлийн бядтай байх хэрэгтэй!

Яадаг юм ахиад хүнтэй суугаад олон дүүтэй болох нь тодорхой тул аль алиныг нь хамт хайрлах зай ч бас байна. Битгий хөөрхөн зүрхээ хөгийн зүйлээр хоосолж бай! хэмээн бичжээ.