2 бүдүүн Ганаа, Дэлгэрмөрөн нар Боловсрол тв-н Жингийн бооцоо шоугаар турж эхэллээ

Цахим орчноор бие биенээ уриалан дуудсан камертоны Ган-Эрдэнэ, номин талстын Дэлгэрмөрөн нар реалити шоунд оролцож турахаар шийджээ. 10 саяын бооцоонд турахаар шийдсэн 2 маань шоуныхаа идэвхжүүлэлтийг хийж байсан бололтой.

Ямартай ч олны танил болсон цагаасаа бондгор байсан залуус маань эрүүл мэнддээ анхаарч хоолны дэглэм болон хөдөлгөөнийг хослуулж зөв турж байгаа нь амжилт юм. Хэн нь илүү тууштай, тэвчээртэй байсан нь л ялагч болно. Та хэнийг болно гэж бодож байна?

Дашрамд шоуны спиннинг хичээлийн багшаар бидний сайн мэдэх дуучин Наран ажиллаж байгаа юм. Та бүхэн уг шоуг 2020.09.04 05 наас эхлэн Боловсрол суваг тв-ээр хүлээн авч үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *