Ebarimt-д 200 тэрбумын хуурамч Баримт бүртгүүлж 20 тэрбумын хохирол учруулсан байна

Монгол улсыг үнэхээр доромжилсон нэгэн ноцтой хэрэг гарчээ. 2017 оноос хойш бараа, материал импортоор оруулж ирээгүй ажил гүйцэтгээгүй атлаа 1000 гаруй аж ахуйн нэгжид 200 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр худал тайлан гаргаж, үүнээс болж 20 гаруй тэрбум төгрөгийн татвар улсад төлөөгүй хэрэг гарсан байна.

Үүнийг хийсэн хүмүүс өөрийн нэр дээр үл хөдлөх, амралтын газар, машин гэх мэт 5 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгөтэй болж амжжээ.Уг хэрэгт холбогдосон иргэдийг бүгдийг шалгаж байгаа бөгөөд үүнд нь татварын улсын байцаагч нар хамтран оролцсоныг эх сурвалж мэдээллээ. Мэдээж дотор нь ажилладаг хэн нэгэн туслахгүй л бол энэ хэрэг бүтэх боломжгүй нь тодорхой.

Энэ мэт хүмүүсийг хууль сахиулах байгууллагууд зөндөө илрүүлдэг ч харамсалтай нь торгуулаад л өнгөрөх заалттай байдаг нь харамсалтай. Монголын хууль сул байдаг нь эндээс харагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *