Алдарт Сүнээ амьдрах хүсэлгүй болтлоо улс төрийн Золиос болжээ

Мягмар гаригийн үдэш Улаан бал нэвтрүүлгээр Сүндэръяа бүсгүй орсон. Хөтлөгч Лодой өнгөрсөн бүх хугацаанд сенсаци үүсгэсэн зураг бичлэг постуудыг үзүүлэн түүнээс учрыг асуусан нэвтрүүлэг боллоо.

Түүнийг хамгийн анх улс төрийн нууцыг түрүүлж мэддэг бүсгүй хэмээн олон мэддэг болсон. Харин тэрээр эдгээр мэдээллүүдээ төрийн ордны тамхины өрөөнөөс сонсдог байснаа хэллээ. Тэнд хамгийн гоё ярианууд өрнөдөг гэнэ. Тэрээр үүнийгээ дархлаагүй төр хэмээн дүгнэсэн. Харин төрийн ордны тамхины өрөөнөөс яриа сонсох хэмжээний бүсгүй яаж болсон гэх асуудал гарна. Түүний найз нь анх гүүр болсон бөгөөд яваа яваандаа ихээхэн танилтай болжээ.

Харин үүнийхээ хэрээр улс төрийн хүмүүсийн тоглоом болж ээжид нь мөн өөрт нь халджээ. Ажил дээр нь хүртэл мэстэй ирсэн байна. Байнга даралмталж жилийн хугацаанд хохирогч болж дарамтлуулсаар ирсэн байна. Үүний талаар ХУД-ийн цагдаагийн хэлтэст нилээдгүй зузаан материал өгсөн ч одоо хүртэл хэргийг шийдээгүй байна. Сүнээ өөрөө явж ард нь хэн байгааг мэдсэн ч цагдаагийнхан хөдлөхгүй болохоор яаж ч чадахгүй байгаа бололтой.

Энэ нь нэг талаараа манайд хууль үйлчилдэггүй, эрх мэдэлтнүүд бүх даварсны шинж билээ.

Өөрсдөө хууль баталдаг ч тэрэндээ захирагддаггүй төртэй улс билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *