ӨӨДГҮЙ ЯПОН ЭР ТАКУМА УЯНГАА нарын салсан жинхэнэ шалтгаан…..

Өсвөр үеийхэн тэднийг сайн мэднэ.

Өдгөө 20-хан насны босгыг шүргэж байгаа залуухан ээж Уянга Япон залуутай гэр бүл болж хөөрхөн хүүгийн ээж, аав болсон нь саяхан билээ.

Залуухан хосыг нэгэн үе Такума Уянга нэрээр влог хөтөлж олны танил болсныг монголчууд сайн мэднэ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хэдэнтээ нэвтрүүлэгт оролцож байсан удаатай. Гэвч удалгүй хосууд дуулиан шуугиантайгаар салж байгаагаа Уянга өмнө нь Влогоороо дамжуулан мэдээлэл хийж байсан.

Харин эх хүн үхтэл үр харам гэдэгчилэн үр хүүхдээ амьдын хагацал үзүүлэхгүйн тулд нөхөртэйгээ эвлэрэхээр шийдэж Уянга бүсгүй бяцхан хүү Тоотоогийн хамт Арлын орныг зорьсноор хосууд эвлэрээд байсан юм.

Гэвч тун удалгүй харийн хүргэн Такума Уянгаад сэтгэлгүйгээ бататгаж албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна. Яагаад ийнхүү залуу хосууд салах болов.

Гэвч эх сурвалжийн мэдээлснээр Япон эр Такума гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр хүүхэд хоёроо харийн улсад гудамжинд хөөж гаргасан нь хоёр хосын амьдралыг ийнхүү цааш үргэлжлэх боломжгүй болгожээ.