Дөлгөөн: Single ladies сахилгагүй жижигхэн Гэрлээгийн дүрдээ би маш их хайртай

Single ladies киноны нээлт маш сүр дуулиантай болж өнгөрлөө. Аргагүй үзэгчдийг байлдан дагуулж буй кино билээ. Харин Дөлгөөн энэ тухай юу гэж хуваалцсаныг уншицгаая.

Миний хэзээ ч мартдаггүй өдөр… 2013 онд утсанд минь Ундармаа энэ мундаг эмэгтэйгээс дуудлага ирж “Single Ladies” киноны саналыг анх тавьж билээ . Түүнээс хойш “U FILM”-н хамт олон Долоон жилийн дотор уг киноны 4 ангийг үзэгч та бүхэндээ хүргэжээ…

Харин өнөөдөр та бидний хүсэн хүлээсэн “Төгсгөл ба Эхлэл” хэмээх 4-р ангийн нээлтийн өдөр тохиож байна. Кино баг хамт олонд чин сэтгэлээсээ халуун баярыг хүргэе! Ямар их хүч хөдөлмөр, ямар их хөрөнгө хүч, ямар их хүний сэтгэл зүрх шингэсэн уран бүтээл вэ гэж өөрийн эрхгүй дуу алдмаар байлаа.

Миний хувьд энэхүү гайхалтай төслийн нэгээхэн хэсэг болж байсандаа өөрийгөө азтайд тооцож, Ундармаа эгчдээ үргэлж талархаж явдаг . Мөн үзэсгэлэнтэй, авъяастай хамтрагч, эгч, найз Туяа эгчдээ баярлалаа. Олон олон хүмүүс намайг “Single Ladies” н жижигхэн охин гэж таньдаг болоод ч тэрүү сахилгагүй жижигхэн Гэрэлцэцэгийн дүрдээ би маш их хайртай . Долоон жил бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа . 2020.10.01

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *