Wolarsen Намуун: Бараг л хог дээр хэвтэж байсан Бүтээгдэхүүн дээр Нэрээ бичиж зараад байдаг гэж ярьдаг, тайлбарлахаас залхаж байна

Wolarsen брендийг үүсгэн байгуулагч Намуунаа өөрийн бүтээгдэхүүнээ хамгаалж хэдэн үг хэллээ. Түүнийг хөдөлмөрийг хүмүүс ярихдаа хятадад үйлдвэрлэгдсэн бараан дээр шошгоо нааж зардаг, ямар нэг муу бараан дээр өөрийнхөө шошгыг наадаг хэмээн ярьдаг гэнэ.

Тэрээр үүнд бараг 5 жил тайлбар өглөө. Одоо залхаж байнаа бараг л хог дээр хэвтэж байсан бараан дээр нэрээ тавьж зардаг ухааны юм ярих юм. Тийм л хогийн юм байсан бол цаашид үргэлжлүүлэх боломжгүй болно биз дээ. Гааль, мэргэжлийн хяналт манайхыг байнга шалгадаг. 5 6 газар шалгуулж байж бүтээгдэхүүнээ борлуулж эхэлдэг. Нэг дорвитой ажлын ард гарч үзээгүй хүмүүс ихэвчлэн ийм юм ярьдаг.

Дуугүй байх тусам давраад байх юм зарим гарууд, би хийж байгаа зүйлээ аль ч талаараа хамгаалж чадна, бүх юм хуулийн дагуу явж байгаа, зүгээр хүрээд ир бүх юмаа үзүүлье хэмээн бичжээ. Мэдээж хүний хийж байгаа ажлыг харсан юм шиг ярих нь ямар ч хүнд уур бухимдал төрүүлэх биз ээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *