Нара экс нөхөр Б.Батцацралыгаа магтжээ учир нь аав нь хүүдээ…..

Нээрээ өнгөрсөн 7 хоногт Бунжаа бид 2т маш баяртай зүйл тохиолдсон.

2 одыгоо өмөөрч надруу дайрахдаа миний муу хүүг эцэгтээ хөөгдөх нь тавилан байж гэж тавлагч фанатуудын үгэнд хичнээн зэвүү хүрж байтал

Батцацрал маань нээх хөөрхөн тэд тэгж л байг аав нь хүүдээ хайртай юмөө гэсэн шиг хүүдээ эргономик ширээ сандал авч өгсөн Күэ нээрээ бөөн баяр,

Бунжаа бүр ширээндээ суухдаа аавын минь надад бэлэглэсэн ширээ гээд ширээгээ үнсэж ч байх шиг Яах вэ дээ, нэг ч гэсэн хүүхэд ээж аав нь хамт амьдардаггүй ч гэсэн ээж аав нь 2улаа хүүхэддээ маш их хайртай гэдгийг мэдэрч өсөг л дээ

Манайхан тэгж байгаад их муухай шүү, хүний хаана нь яаж хатгавал хамгийн их өвдхийг мэддэг хорон… Энэ ширээ нь 130см өндөртэйгөөс 180см өндөр болтлоо буюу ахлах ангийн сурагч, оюутан бүр насан туршдаа хэрэглэж болох дээш доошоо болдог, хэвтээ налуу болдог нтр гээд янзын янзын

Хамгийн гол нь буруу суултаас болж үүсдэг нуруу нугасны гажиг үүсгэхгүй, бие бялдрын хөгжил эрүүл мэнд түүнчлэн хичээл хийх урам зоригт нь маш сайхан нөлөөлдөг юм байна Батцацралдаа баярлалаа гэж өөрт нь хэлсэн байгаа ч сошиалаар ч гэсэн дахин хэлмээр байна.

Учир нь: Эхнэр нөхрөөсөө салсан гээд хүүхдээсээ салаад явчихдаггүй, Салсан ч гэсэн хамтдаа өсгөдөг, Салсан ч гэсэн хамтдаа өмөөрдөг, Салсан ч гэсэн хамтдаа хариуцлага хүлээдэг, Салсан ч гэсэн хамтдаа хүмүүжүүлдэг,

ХҮҮХДЭЭ ӨСГӨХӨД ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭДЭГ ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭХ БАЙХЫН үлгэр жишээг Батцацрал бид 2 энэ нийгэмд сайндаж муудсан ч үлгэрлэн харуулж яваа хойно…

Бусад хүүхдээсээ хүртэл салагчид харж нэгийг бодож хоёрыг тунгаана биз…