Чимэдцэеэ:Түвшинжаргал надаас БАЙР байтугай хивс, угаалгын машин, тоос сорогч хүртэл авна гэсэн

Ш.Чимэдцэеэ, Сүхбаатар аймгийн Б.Мөнхцэцэг гэдэг эмэгтэй намайг Ардын жүжигчин болсонд баяр хүргэж 64 саяар байр худалдаж авч надад бэлэглэсэн. Би хүний юмыг яаж зүгээр авах вэ гээд хариуд нь газраа өгсөн.

Д.Түвшинжаргал байрны гэрчилгээ гараагүй байхад намайг хүчээр авч явж батлуулж байлаа. Тэгээд тэрийгээ барьж очоод байрыг өөрийнхөө нэр дээр хамт бүртгүүлснийг би хожим олж мэдсэн. Энэ талаар надаас нуусан байсан. Та нар намайг мэднэ дээ. Би ийм тийм гэдэггүй.

Уг байрыг Б.Мөнхцэцэг зогсоолтой нь хамт 64 саяар авч байсан. Арав гаруй жилийн дараа 360 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Ингээд би өөрийнхөө байрны тал мөнгийг Д.Түвшинжаргалд төлж байна. Ийм л учиртай.

Энэ хүн надтай суугаад явган явж үзээгүй. Би энэ хүнийг явуулахдаа “Ланд Крүйзер” машинаа хүртэл өгч байлаа. Ингээд баталгаагаа салгая гээд шүүхэд өргөдөл өгтөл өнөөх маань зөрүүлээд байрыг чинь авна гэсэн. Энэ байтугай хэдэн муу ноорхой хивс, угаалгын машин, тоос сорогч хүртэл авна гэсэн.

Би Д.Түвшинжаргалыг буруутгахаас илүү хуулийг буруутгаж байна. Энэ хөрөнгө хэнийх байх нь хамаагүй. Хөрөнгийг нь хоёр хуваана гэж байна. Би ард түмнийхээ буянаар босоод ирнэ. Харин чадамжгүй хүмүүс яах вэ. Ард түмэнд хэрэгтэй энэ хуулийг өөрчлөхийг хүсэж байна.

Зовлонг даах хүнд нь өгдөг гэдэг. Би дааж л яваа хүн. Би алдар нэр, авьяас чадвараа хураалгаагүй Ш.Чимэдцэеэ хэвээрээ л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *