Оогий:Аливааг болохгүй байна, амьдрал хэцүү байна, би хэцүү байхад чамд хэцүү байх ёстой гэх нь утгагүй. Хэцүүг бүгд давж гардаг

Бүхнийг болохгүй байна бүтэхгүй байна гэдэг, эсвэл бүх зүйлээс өө хайдаг, бүх зүйл хар бараан байх ёстой мэт аягладаг, хөл гараа хөдөлгөхгүйгээр амьдраад сурсан, бусдыг аймшигтай шүүдэг хүмүүст дуртай биш…

Аливааг болохгүй байна, амьдрал хэцүү байна, би хэцүү байхад чамд хэцүү байх ёстой гэх нь утгагүй. Хэцүүг бүгд давж гардаг. Хэцүүгийн цаана гэрэл байдагийг, боломж бэлчиж байдгийг ойлгох хэрэгтэй… Харанхуйг зүхэхээр нэг ч болтугай лаа асаа гэдэг… Гэхдээ мянган лаа байгаад нэг шүдэнз байхгүй бол гэрэл гарах боломжгүй. Тэр шүдэнз нь магадгүй бидний “хандлагаа өөрчлөх мөч” байх Багахан амжилттай яваа бүх хүн зүрхээ сийчүүлж үзсэн, өргөс дунд мөлхөөд ч болтугай урагшилж чадсан байдаг.

Амжилт гэдэг нь зөвхөн эд хөрөнгө, мөнгө биш юм. Амжилт гэдэг нь өөрөө юу хүссэн түүндээ хүрэх гэгээлэг зам юм шүү дээ Би бол сайхан байгаа, эрүүл байгаа, аз жаргалтай амьдарч буй, ажил бизнес нь амжилттай яваа хүмүүсийг хараад өмнөөс нь баярладаг. Тухайн хүмүүсээс суралцдаг… Хүн бүрт боломж байдгийг ухаардаг Та бүхэнд бүгдэд нь эрүүл энхийг, тайван сайхан амьдарлыг, хүссэн тэр оргилдоо хүрэх эрч хүчийг хүсэе OOGII Love from Sydney

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *