Хөл хориог цуцлахыг дэмжиж байвал УОК комисс хартал Түгээнэ үү

99.98 хувийн эдгэрэх магадлалтай халдварт өвчний төлөө хөл хорио тогтоох нь буруу. Гэвч зуу зуун сая хүмүүс ядуурлын тахалд нэрвэгдсэний дараа ДЭМБ-г Ковид19-тэй тэмцэх ажлыг хариуцаж байгаа онцгой төлөөлөгч Профессор DavidNabarro ДЭМБ хатуу хөл хориог хэзээ ч дэмжиж, санал болгож байгаагүй хэмээн худлаа мэдээлж байна. Тэдний зөвлөмж, сайшаалаар л өчнөөн улс орнууд хатуу хөл хорио тогтоон ядуурлыг тэнгэрт тултал нь өрдөж байна шүү дээ.

Монгол улсын УОК-н мэдэгдэл хийх бүрдээ л “ДЭМБ-н зөвлөж байгаагаар…” л гэдэг биз дээ. Эцсийн бүлэгт ядуурал хэнд хамгийн ашигтай байдаг вэ? Улстөрчид, төр засгийн эрх баригчдад. Ядуу ард түмнийг хуурах амархан. Тэдний нэрээр, баяжих амархан. Ядуу улс орны удирдагчид найгүй баян байдгаас энийг илхэн харж болно. Та нар Монголын улстөрчидын орлого өнөөдөр буурч байгаа гэж бодож байна уу? Ядуурал өөр хэнд ашигтай вэ? Том корпорациудад. Одоо тэд жижиг өрсөлдөгч нараа хямд үнээр худалдаж авах боломж нээгдэнэ. Үл хөдлөхийн үнэ унаж, өрний барьцаанд байгаа олон хөрөнгүүд үнэгүй шахуу тэдний мэдэлд очих боломж нээгдэнэ.

Энэ тохиолдолд улстөрчид болон том корпорацууд өөрсдийн үүсгэсэн зохиомол айдас, нөхцөл байдлаасаа хамгийн их ашиг олдог. Худлаа гэвэл яг өнөөдөр хамгийн их эрэлттэй байгаа маск олон мянгаар нь хийгээд зарах гээд үз. Гадагш ч гарах эрхгүй үед яаж материал цуглуулж, яаж борлуулалт хийх вэ? Яаж олон давхар зөвшөөрлүүдийг нь олж авах вэ? Боломжгүй. Тэгвэл энэ бүхэн том эмийн компаниуудад хурууны үзүүрээр л тусгай зөвшөөрөлтэйгээр асуудалгүй явагдана. Эцсийн эцэст та биднийг ядуу байлгах нь цөөн хэдэн хүмүүст алтны уурхайгаас ч илүү ашигтай байдгийг бодохоор уур хүрч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *