Дуучин Мөнгөнцэцэг Бие хэл сэтгэлийн 10 хар нүгэл-г үйлдэхгүй гэв

Мөнгөнцэцэг: Өнөөдөр 12-р сарын 10. Энэ өдөр өвлийн тэргүүн сарын 25 буюу зулын 25-ны их дүйчэн өдөр тохиож байгаа юм бна. Энэ өдөр цаст төвдийн мэргэдийн оройн чимэг болсон Богд Зонхава ламын их дүйчэн өдөр хэмээн их хөлгөний шашинт орнууд жил бүр тэмдэглэн буянд шамдан хилэнцийг тэвчин өнгөрөөх бөгөөд эл өдөр үйлдсэн аливаа буяны үйл нь хэдэн бумаар арвижих ач тустай буянт өдөр хэмээн үздэг.

Тийм учраас та бүхэн буяныг хотлоор хураан хилэнц нүгэл нэгийг ч үйлдэлгүй буянд шамдан өнгөрүүлээрэй. Аливаа буян үйлдэхийн урд та буянаа зөв зүйлд зоригдон үйлдэхийн тухайд амьтан бүгдийг зовлонгоос нь ангижруулж бурханы хутагт хүргэхийн тулд би өөрөө бурханы хутагт хүрье.

Түүний тулд би буянд шамдан, бие хэл сэтгэлийн нүгэл хилэнцийг тэвчье хэмээн зөв зоригдлийг үүсгэн буянаа хурааж, хилэнцийг тэвчээрэй. Бие хэл сэтгэлийн арван хар нүгэл гэдэг нь: 1.Амь та.слах 2.Өгөөгүйг авах 3.Буруу ху.рьцал зэрэг биеээр үйлдэх 3. 4.Дэмий чалчих 5.Хов зөөх 6.Ширүүн үг хэлэх 7.Худал хэлэх зэрэг хэлээр үйлдэх 4. 8.Хо.рлох сэтгэл 9.Хомхой сэтгэл 10.Буруу үзэл. (Чухаг дээд 3.н эрдэнэ, үйлийн үр, хойт нас зэрэг байхгүй гэх мэт) Эдгээр 10.н хар нүглийг тэвчих нь 10.н цагаан буян болно хэмээн үздэг. гэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *