Зариг сайтын Захирал Өнөрөөгийн Байр, машинтай болсон ТҮҮХ….

Заригийн сэтгүүлч захирал Өнөрөө өөрийнхөө талаар Цэхэр шаазан хэмээх цуврал бичиж байгаа билээ.

Түүн дотроос хамгийн их анхаарал татсан нийтлэлийг хүргэе

Залуухан байсан учраас ядраагүй декритийн мөнгөө аваад л төрөн төртлөө л ажиллалаа. Бас ч нээх зовсонгүй төрчихлөө. Сав агшаах хөлдүү ус өгснийг нь уу гэж байгаа юм байна гэж бодоод гараараа атгаж хайлуулж байгаад уучихлаа.

Дөнгөж төрсөн хүн хүйтэн юманд гараа хүргэдэггүй гэдгийг ч мэдэхгүй хөлдүү ус атгаад хайлуулаад уучихдагаа гэж эмч нарт үглүүлэв. Азаар яасан ч үгүй. Хүүхэд харах хүнгүй учир муу хүүгээ мөөмнөөс гаргаад гурван сартайд нь хөдөө ээж, аавруугаа явуулчихлаа.

Их санасандаа, хөх чинэрээд л уйлаад л. За ингээд аарцаа буцалгаад, ажлаа цэвэрлээд, сэтгүүлчээ хийгээд л гүйгээд байв. Нэгэн ажилдаа ирэхээр өглөө зуун айлын зүүн тийшээ явдаг автобусны буудал дээр халуун савтай аарцаа бариад буулаа.

Гэтэл өвөрмөц загвартай хар өнгийн автомашин дээр Монгол Улсын 13 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрай агсны зургийг том хэмжээтэй жаазанд хийчихсэн оршуулгын цуваатай яг халз таарлаа.

Тэр үед Монгол Улсын ЗГ-ыг тогтвортой удаан хугацаанд ажиллуулсан мундаг хүн гэж мэдэх учир шууд л дотроо тэр хүнд залбирсан юм. Оршуулгын цуваа сүртэй бөгөөд урт. Өнгөрөн өнгөртөл харж зогссон.

Гэхдээ нээх сонин хамаг зовлонгоо өгөөд явуулчихсан юм шиг бие, сэтгэл хөнгөрөөд гоё болчихож билээ. Мориноос унаад хөлийн хуруу маань эвгүй бэртээд эдгэчихсэн. Өсгийтэй гутал бараг өмсч чаддагүй байв. За Бизнесийн мэдээ сониноос гарахаар болж ТВ-ийн мэдээний албаны ажилд орно гэж боддог боллоо.

Ажлаасаа ч гарлаа. Тэгээд диплом, пүүзээ торонд хийгээд танайх сэтгүүлч ажилд авах уу гээд бараг бүх телевизийн хаалга татлаа. Телевизрүү орохын өмнө туфль өмсөөд, гарахаараа пүүзээ өмсөөд үй зайгүй алхдагсан. Эргээд ярья, одоохондоо авахгүй, мэддэг хүн нь байхгүй байна, анкет бөглөөд орхичих нэг иймэрхүү хариу сонсоод 2-3 хоног алхлаа.

За ингээд хүнсний дөрөвт байрлах нээх гоё байртай “Танин мэдэхүйн” ТВ- дээр ирлээ. Үсээ ороосон, өндөр өсгийтэй гутал өмссөн, үнэртэй ус ханхлуулсан гоё гоё охидууд үүдээр нь дүүрэн. Энд ажлын ярилцлага болж байна. 10 гаруй хүнээс хоёр сэтгүүлч ажилд авна гэнээ.

За ингээд ажлын ярилцлагад дугаарлаж байгаад орлоо, Ерөнхий редактор С.Эрдэнэбаяр гээд яг Н.Багабанди ерөнхийлөгч асан шиг царайтай нэг ах сууж байна, алдарт “Хар цагаан” нэвтрүүлгийн хөтлөгч СГЗ Го.Бадарч продюсер гээд сууж байна, за нэг царайлагдуу залуу Б.Наранбат захирал нь гээд хүн сууж байна.

За надаас чинь тэд Сангийн сайд хэн бэ л гэх юм, Монголбанкны ерөнхийлөгч хэн бэ, УИХ ямар үүрэгтэй, ЗГ юу хийдэг вэ л гээд баахан юм асуулаа. Харин ч мэдэж байсандаа бүгдийг нь хэллээ. За гарч бай, ажилд авахаар бол утасруу чинь ярина л гэнэ.

Тэгэхээр нь гараад л ирлээ, тэгснээ шатаар уруудаж явснаа гэнэт ер нь одоо хариуг нь сонсчихмоор байна, хэрвээ үгүй гэвэл ажлаа үргэлжлүүлж хайя гэж бодоод буцаад давхиад орлоо. Нөгөө гурав чинь нэг охин зогсоочихсон шалгааж гарч байнаа.

Би яриаг нь таслаад л ер нь авах үгүйгээ одоо хэлчих, би хэрвээ авахгүй гэвэл өөр ажил хайх ёстой юмаа гээд л муухан инээлээ. Гэтэл С.Эрдэнэбаяр ах жаахан ууртай царайтай бид ярилцаад шийднэ, авахаар бол ярина шдээ гэв, нөгөө хоёр нь жуумалзаад. За тэгээд хүлээх боллоо, гэрлүүгээ харилаа.

Гэтэл маргааш нь ТМ тв-гээс ярьж байна, мэдээний албан дээр ирж туршилтад яв, сар харна, сайн бол ажилд авна гэнэ. За өглөө очлоо, ажиллаад эхэллээ. 10 хоног явлаа, тус тв-гийнхэний цалин буугаад л байна. Миний хувьд нэг өдөр ч цалингүй байхад хэцүү байв.

За ер нь намайг ажилд авах болов уу яах бол гэж мэдэх гээд ядаргаатаад л захирал дээр нь орлоо, би 10 хоног боллоо, би яаж байна, намайг ажилд авч болохоор бн уу гээд л. Тэгсэн захирал нь “чамайг ажилд авнаа, өнгөрсөн хугацаанд ажилласан цалингаа ч гэсэн нягтлангаас аваарай гэдэг юм” даа.

Үзмээ гээд нээх гоё гартай миний үеийн охин байна, нягтлан нь. 200 000 гаруй мянган төгрөг аваад л автобусны буудалруу өсгийтэй гуталтай ч бараг доголоод л гүйлээ. Яагаад баярлаад байсан вэ гэвэл нэгт телевизэд ажилд орохоор болчихсон, хоёрт ерөөсөө орж ирнэ төлөвлөөгүй мөнгөтэй болчихсон учир нөхөртөө хэлэхээр яарч яваа юм зайлуул.

ТМ тв хийснээр нь цалинжуулдаг байлаа, сэдвийн мэдээ 5400, үйл явдлын мэдээ 1800. Би өглөө ирээд л 25 000- 31 000 төгрөгийн мэдээ хийнэ гээд дэвтэр дээрээ бичээд тэрнийгээ заавал хийгээд өөрөө цалингаа бодоод гаргачихна.

За ийм мөнгө авна даа гэж бодоод л картаа шалгахаар дутуу орчихсон байна, шууд уйлна кк. Өглөө нөгөө гоё гартай нягтлан дээрээ ирээд л уйлчих гээд л оронгуут тооны машинаар НД, ХАОАТ, юу юу ч гээд суутгаад тооны машин дээрээ нөгөө дүнгээ тоншоод гаргаад ирнэ.

За ингээд зарга дуусаад ажилдаа орно доо, магадгүй нягтлангаа байнга зовоодог хүн би байсан байх ккк. За ингээд давхар ажил олж хийхгүй бол болохгүй нь гэж бодоод нэгэн төрийн байгууллагад гэрээт ажилтнаар давхар ажилладаг болсон.

Нэг л мэдэхэд ТМ тв-д 9 жил ажиллачихжээ. Энэ хугацаанд зээлээр машинтай боллоо, байртай ч боллоо. ТМ үнэхээр буянтай сайхан газар. За ингээд хичээж ажилласаар 30 гаруй сая төгрөг хуримтлууллаа.

За ямар бизнес хийх үү, яавал амьдралаа өөд татах уу, сэтгүүлчийн цалингаар бол амьдрахгүй нь гэж бодож бодож мэргэжлээ орхиод сургуулийн цайны газрыг нөхөртэйгээ ажиллуулаад шал угаагаад л явж өглөө.Сэтгүүлч мэргэжлээ орхих жаахан гунигтай байсаан.Одоо дөрөвхөн үлдсэн.