Аялагч Шүүгч Ганхүү гоо сайхны ХАГАЛГААНД оржээ

“Царай муутнуудын холбоо”-ны ерөнхийлөгч огцорсон сурагтай. Учир нь холбоог олон жил даргалсан аялагч Г.Ганхүү Б.Чингүүн эмчид олзлогдсон гэнэ.

Амьдралдаа гоо сайхны салоноор шагайж байгаагүй түүнд эхнэрийнх нь зөвлөдөг үгс санаанд нь бууж эмнэлэг рүү алхахад хүргэсэн бололтой.

Тэрээр нэн тэргүүнд нүүрэн дээрх толбо нөсөөгөө арилгуулж, бас болоогүй давхар эрүүгээ хасуулсан аж.

Аялагч Г.Ганхүү өөрчлөгдөхдөө үнэхээр аз жаргалтай байгаа бололтой, олон жил даргалсан “Царай муутнуудын холбоо”-ны ажлаа хүлээлгэн өгч, хөөрхөнүүдийн холбоог удирдах шаанс гарч ирэхийг үгүйсгэхгүй гэдгээ ойр дотныхондоо хэлээд амжжээ.

эх сурвалж: хадаас.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *