39 эхнэр, 94 хүүхэдтэй Энэтхэг эрийг хар даа- Арай ч дээ

Дэлхийн хамгийн өнөр гэр бүл Энэтхэгт байдаг. Циона Чана бол 67 настай рекордын эзэн билээ. Тэрээр 39 эхнэр, 94 хүүхэд, 14 сүйт бүсгүй, 33 ачтай Дэлхийн хамгийн өнөр гэр бүлийн өрхийн тэргүүн юм. Тэд бүгд 100 өрөөтэй байшингийн нэгэн дээвэр дор амьдардаг ажээ.

Энэтхэгийн уулархаг хэсэгт байх Мизорам мужийн Бактванг тосгоны нэгэн толгой дээр энэ дөрвөн давхар байшин оршдог байна. Циона Чана (Ziona Chana) нь ийм олон хүн тэжээчдэг ч улсаас ямар ч хөнгөлт горьдоггүй нь гайхамшигтай юм.

Өрхийн тэргүүний үгээр бол, тэрээр ийм өнөр өтгөн гэр бүлийг толгойлж байгаадаа аз жаргалтай байдаг гэнэ. Гэрт жинхэнээсээ цэргийн дэглэм ноёрхож байдаг ажээ. Хамгийн настай эхнэр Затианги нь удирдагч нь бөгөөд бусад эхнэрүүдэд өнөөдөр хэн юу хийх зааврыг өгдөг байна.

Циона Чанагийн гэр бүл өөрийн гэсэн сургууль, хүүхдийн талбай, мужааны өрөө, гахайн байр, шувууны ферм, ногооны талбайтай ажээ.

Нийт гэр бүлийн нэг удаагийн оройн хоолонд 30-аас багагүй тахиа, 60кг төмс, 90кг цагаан будаа хэрэг болдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *