Захидал: Хадам ээжийгээ явуулмаар байна, би Жирэмсэн…

Сайн байна уу? Оруулаад өгөөч та хэдээсээ зөвлөгөө авмаар байнаа. Би нь 22настай. Төрөх нилээн дөхчихсөн жирэмсэн ээж байнаа. Нөхөртэйгөө охинтойгоо хадам ээжтэйгээ (60гарч яваа) амьдардаг. Хадам ээжтэйгээ хамт амьдраад 1жил болж байна.(өмнө нь 3уулаа амьдардаг байсан.)

Нөхөр маань маш сайн хүн, их халамжтай бид 2н дунд ямар ч асуудал байхгүй. Сүүлийн үед үнэхээр бухимдаад гомдоод байх юмаа. Хэнд вэ гэхлээр хадам ээждээ. Эхэндээ ямар ч асуудал байхгүй надад их сайн миний охин гээд л маш сайн ханддаг байсан сүүлийн үед шал өөр болчих юм. Жишээ нь: Би өглөө босоод хоол хийдэг голдуу 9-10цагийн хооронд өглөөний хоолоо иддэг. Бид 4 4үүлээ иддэг. Манай хадам ээж 3цагаас хойш таргалчихна гээд огт юм иддэггүй. Орой 6-7цагийн хооронд би оройн хоолоо хийдэг. Тэрнээс манай хадам ээж иддэггүй. 3цагийн үед х.ээж маань гурилан идэх юм идчихээд өөр юм иддэггүй.

Сарын өмнөөс өглөөний үлдсэн хоол эдрийг өдөр 3цагт идээд байхаар нь би бараг 7 хоног 3цагт ганцхан аяга хоол хийгээд өгчихдөг байсан юм. Саяхан 20хоногийн өмнө байхаа өглөөний хоол үлдчихээр нь ээжийгээ 3цагт тэрийг идчих байх гээд өдөр хоол хийгээгүй юм. Тэгсэн тэр өдөржингөө бөөн уур ганц аяга хоол хийж өгсөнгүй өлсөж үхлээ гээд нөхөрт минь уураа гаргасан. Нөхөр бид 2 хоол байсан тэрийг идчихгүй яасан юм гэсэн чинь өглөө идчихсэн юмаа дахиж идэх юмуу? Чиний үлдэгдэлийг би идэхгүй эдр гээд уурласан. Тэр өдрөөс хойш юм л болвол надруу уурлаад, уцаарлангуй харьцаж аашлаад байх юм. Нөхөр бид 2 аргадах гээд янз бүрийн дуртай юмыг нь авч өгсөн. Шинэ жилээр нөхрийн том ахтай утсаар ярьж байхыг нь сонссон юмлдаа. Тэгсэн чинь манай бэр ёстой сэтгэлгүй ганц чихэр бэлгэнд өгөөгүй миний хүү(манай нөхөрийг хэлж байгаа юм) надад америк унтлагын хувцас(бид 2 хамт сонгоод захиалж авчирсан) авч өгсөн бэр бол ёстой юу ч өгөөгүй эдр гээд ярьж байсан. Тэрүүхэндээ бас гомдоод л өнгөрсөн.

Тэгсэн өнөөдөр би төрөхийн бэлтгэл болох халад, сарпанаа нэг захиалгын газраас захиалж авсан чинь манай нөхөрт авгайгаа эрхлүүллээ, хүүхэд ээж 2тоо ганц оймс ч авж өгсөнгүй чи муу авгайдаа толгойгоо мэдүүлчихсэн тэнэг гэх мэт үгээр нөхрийг маань их загнасан. Би одоо яах ёстой вэ? Нөхөр маань хайраа зүгээрээ ээж ингэж байгаад зүгээр болчихно эдр гээд аль болох хэн хэнд нь сайхан хандаад л байгаа юм. Гэхдээ л би бүүр гомдоод байх юм. Яах ёстой юм болоо? (Нөхөр бид 2 3жилийн өмнө байр лизингдсэн.Одоо лизинг маань бараг дуусах гэж байна.Өмнө нь хадам ээж маань Нөхрийн том ахынд амьдардаг байсан. Тэднийх их олуулаа болохоор бид 2 өөр дээрээ авсан)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *