Осоржамаа:Эмэгтэй хувцас өмссөн нь Мөнгөний төлөө байсан, Надад санал тавьсан гэв

 Тэдний нэг нь сонгуулийн үеэр олны анхаарлыг өөр тийш нь татах гэсэн “нэгэн фэйсбүүк” ажиллуулагч түүнд ажлын санал тавьжээ. Тодруулбал, эмэгтэй хүний хувцас өмсөж лайв хийх санал тавьсан байна. Осоржамаа үүнийг нь зөвшөөрсөн бөгөөд гурван удаагийн давтамжтайгаар эмэгтэй хүний хувцас өмсөж, элдэв ааш аяг үзүүлжээ.

Энэ талаараа тэрээр “Надад нэр бүхий хүмүүс санал тавьсан юм. Надад тэд “пэйжийн хандалт өсгөх гэсэн юм” гэж тайлбарласан. Лайвынхаа үед хэлэх үгүүдийг өөрсдөө бичиж өгдөг байсан. Нэг удаагийн бичлэгийн хөлсөнд 350 мянган төгрөг авсан. Гурван удаагийн бичлэгэнд орсон. Гэхдээ дараа нь маш их харамссан” хэмээн нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө дурджээ.

Мөн “Улаанбаатар хотод мөнгөгүй л бол нэг хоноход ч хэцүү. Тэр тусмаа над шиг ямар ч туслах хүнгүй, ганцаараа бүхнийг болгож яваа хүнд ажлын санал ороод ирэхээр татгалзаж чаддаггүй юм билээ. Надад тэр мөнгө нээх юм болоогүй. Будаа, гурил, саван, вок, түлээ нүүрс, хашааны түрээс гээд л гарын салаагаар урсаад өнгөрсөн.

Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон. Амархан олсон мөнгө хүнд ая тусгүй гэдгийг мэдсэн. Өөрөө нойр хоолоо хасч хөдөлмөрлөж олсон мөнгө илүү үр өгөөжтэй зарцуулагддаг. Миний шорлог зарж олсон мөнгө надад хамгийн үнэтэй. Тэр мөнгөний ачаар би өдий зэрэгтэй, энэ хүртэл явж ирлээ” гэв.

эх сурвалж:факт.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *