Трансжендер Солонгын 9 саяын үнэтэй хиймэл ХеХ хэрхэн бүтсэн бэ?

Трансжендер мисс Солонго хүйсээ солиулсан цагаасаа эхлэн олны анхааралд өртсөн нэгэн. Нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эцсээ хүртэл явахаа мэдэгдэж байсан удаатай тэрээр үүндээ ч алхам алхмаар ойртсоор буй. Түүний биеэс өөрт нь хамгийн ихээр таалагддаг зүйл нь түүний хөх хэмээн ам алдаж байсан удаатай тэрээр эмэгтэйлэг харагдахад нь хамгийн  их нөлөөлсөн хиймэл хехнийхөө тухай ний нуугүй бичжээ. Тэрээр Тайланд улсад 9 сая төгрөгөөр хех хийлгэсэн гэх бөгөөд энэ тухай сонирхсон бүсгүйчүүдэд хандан ийн зөвлөжээ:

Хехийг хүний өндөр, цээжний урт, арьсны байдал зэрэгт тохируулж булчингийн наана, цаана 2 байдлаар байрлуулдаг бол булчингийн наана суулгах нь илүү амар боловч буруу хийвэл имплантны хүрээ мэдэгдэх сул талтай. Харин булчингийн цаана хийсэн хех нь төрсөн ч  хүүхдээ хөхүүлж болдог байна. Материалын хувьд олон үйлдвэрлэгч компани байдаг бөгөөд одоогоор “Mentor” брэнд нь дэлхийд номер нэг гэж үздэг байна. Холливүүдийн одод хүртэл тус үйлдвэрт тусгайлан зориулж захиалдаг ба таны биед гадны бэртэл үүссэн ч уг брэндийн материал нь хагарахгүй, гэмтсэн ч ямар нэгэн урсаж гоожих аюулгүй, хурц мохоо зүйлээр гэмтээхэд гелэн бүтэцтэй байдаг байна. Мэс заслыг 1-1,30 минутын хооронд бүтэн унтуулган доор хийдэг ба суга хөхний толгой хавирганы чиглэлд зүсэж материалыг байрлуулдаг. Эхний долоо хоног зовиуртай байх боловч зөв хийлгэсэн хөх нь өдөр бүр биед сууж хөдөлгөөн барих, базах гэх мэтэд үрэвсдэггүй ба үнийн хувьд хятад зэрэг имплантын үйлдвэртэй газраа 1-2 саяын хооронд, харин материал нь сайн муугаасаа хамаараад

Монголд 5-8 сая, өндөр хөгжилтэй улсад 5-15 саяын хэлбэлздэг байна. 1 удаа мэс засалд орсон бол насан туршдаа уг хөхтэйгөө байх боломжтой ба 30 жилдээ 1 удаа солиход зүгээр гэж үздэг байна. Харин муу имплант бөгөөд чадваргүй эмчид хандвал амь нас, эрүүл мэнд зэргээрээ хохирох ба хөхний эдэд тариагаар гель шахах уусмалтай уут байрлуулах зэрэг мөн трансжендер хүмүүст булчин суллах даавар уулгалгүй мэс засал хийх нь хууль бус юм!  Мэс заслаа хийлгэхдээ бүх төрлийн шинжилгээ, сэтгэл зүй, ажлаа товлоод мэргэжлийн эмчид хандаарай. Сокогийнх нь хувьд “Mentor” брэндийн хагас суусан материалыг /энэ материал нь усны дуслыг бодоход бага зэрэг өргөгдсөн ба яг дугуй материалаа бодвол транс хүмүүст хамгийн тохиромжтой байдаг/ 6 сар булчин суллах  гармон  ууж  Тайландын  ”Yanhee” эмнэлэгт хийлгэсэн ба үнийн хувьд 9 сая төгрөг болсон. Үүн дээрээ онгоц буудлын үнэ бас багтана.

Тэрээр дараагийн удаад хамар болон давхрааныхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө амлаад буй бөгөөд энэ тухай сонирхон судалж буй бүсгүйчүүд чих тавин хүлээж суугаа гэнэ.

эх сурвалж: факт.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *