Хиймэл ХеХ нь амийг нь аварчээ- ХӨӨХ

Канад улсын Торонтод 2018 онд гарсан хэргийг мэргэжилтнүүд анагаах ухааны талаас дахин судалжээ. Тус хотод бууны суманд оногдсон 30 настай эмэгтэй цээжиндээ буудуулсан ч амь нас нь аврагдсан байна. Эмэгтэйн хиймэл хех сумны чигийг өөрчилснөөр түүний амь насыг аварсан гэж судлаачид Sage анагаах ухааны сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ онцолжээ.

Хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй ч цээжиндээ буудуулсан эмэгтэй эмнэлгийн хүлээх авах дээр өөрийн биеэр алхаж иржээ. Мөн суманд өртсөн тухайгаа ярьж эхлэхэд нь эмнэлгийн ажилтнууд нүдэндээ ч итгээгүй байна. Цээжиндээ буудуулж, хүнд шархадсан өвчтөн хэрхэн эрүүл саруул хүн шиг алхаж, ярьж байгаа нь гайхшрал төрүүлжээ.

Түүнийг үзсэн эмчийн ярьснаар сум зүүн хөхийг нь оносон ч баруун хавирга нь хугарсан байжээ. Сум эхлээд цээжний зүүн талын арьсан доор нэвтэрч, зүүн талын хиймэл хехөн дээр ойж, баруун хех рүү чиглэж улмаар хавиргыг нь хугалжээ. Тиймээс хиймэл хех сумны чиг, эрчийг сааруулсан гэж үзсэн байна. Эмэгтэйн хавирга, хиймэл хех гэмтсэнээс бусдаар амь насанд нь а.юултай шарх үүсээгүй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *