Хүүхдээ төрүүлэхдээ л Жирэмсэнээ мэджээ- Сарын тэмдэг нь ирсээр…

Хэвлийгээр нь өвдсөний улмаас эмчид үзүүлээд жирэмсэний 35 дахь долоо хоног дээрээ байгаа гэдгээ мэдсэн сонин тохиолдол Австралийн Мельбурн хотын оршин суугч эмэгтэйд тохиолджээ. Өвчний “онош”-оо мэдсэний дараа 26 настай Кэйти Мэйсон (Caity Mason) эмнэлэгт хүргэгдэж, хэдэн цагийн дараа бүсгүй эсэн мэнд амаржсан байна.

Хүүдээ Флинн (Flynn) алдрыг хайрласан Кэйти бүсгүйд жирэмсэлсэн гэх ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Түүний сарын тэмдэг огт тасалдаагүй ирж байсан бөгөөд хэвлийгээрээ ч томорч, таргалаагүй гэнэ. Жирэмсэн гэдгээ мэдээгүй “сайхан гар” спортоор хичээллэж, хааяа нэг со.гтууруулах ундааг хэрэглэж байжээ.

Флинны эцэгт хүүхэдтэй болсноо хэлэхэд сонсохыг ч хүсээгүй тул алс холын Ногоон тивд өрх толгойлсон эмэгтэй нэгээр нэмэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *