Трансжендер Б.Солонго Эрэгтэй байсан үеийнхээ зургийг дэлгэлээ

Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож

шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн ховор. Тэгвэл тэрбээр эрэгтэй байсан.

Жинхэнэ төгс эмэгтэй болохоор Тайландад очиж хөхний мэс засал хийлгээд ирсэн. Өөрийнхөө амьдралын талаар нэгэн нэвтрүүлэгт нууж хаалгүй ярилцжээ.

Гоо сайхны мэс.засал, дааврын эм бэлдмэлийн ачаар жинхэнэ эмэгтэй хүнээс дутахааргүй сайхан бүсгүй болоод байгаа трансжендер мисс Б.Солонго угтаа бол айлын ганц хүү юм.

Эрүүл мэндийн салбарт насаараа шахуу ажиллаж яваа эцэг эхийнхээ урмыг хyгалж, бэлгийн чиг хандлага өөр гэдгээ дуулгасан түүний жинхэнэ нэр нь Б.Билгүүн.

МУИС-ыг реклам сурталчилгааны маркетинг менежментийн чиглэлээр сурч төгссөн царайлаг хүүгийн хувьд, аль бага наснаасаа л өөрийгөө эмэгтэй хүн мэтээр төсөөлж иржээ.

Тиймдээ чбэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалж, үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай холбогдсоноор “жинхэнэ” өөрийгөө олж авсан гэдэг.

амжилт хүсье…